Цэргийн штабыг Монгол Улсын шилдгээр өргөмжлөв

ОРОН НУТАГТ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 13:16:23

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штаб 2015 оны Монгол Улсын тэргүүний штаб боллоо.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн тушаалд, улс орны батлан хамгаалах үйл хэргийн төлөө хүчин чармайлт гаргаж, батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт хангах ажлыг амжилттай хэрэгжүүлж, Батлан хамгаалах сайдын Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг 92,89 хувь гүйцэтгэж, ажил үйлсээрээ манлайлсан хурандаа Б.Эрдэнэбат даргатай штабын хамт олонд баяр хүргье хэмээсэн байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ