Зуунмод сумын 4800 гаруй өрх Сэргэлэн сумаас газар өмчилнө

ОРОН НУТАГТ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 11:09:53

Төв аймгийн Зуунмод сумын Иргэний танхимд Төв аймгийн  Сэргэлэн суманд газар өмчлөх хүсэлтэй иргэдэд батламж гардуулав.

Зуунмодод  газраа өмчлөн авч чадаагүй 4853 өрх Зүүндэлгэр багийн урд, хогийн хөтөл орох зам дагуу 26,7 га, хогийн цэгийн урд 18 га, 016-р бригадын  зүүн хойно 26,9 га, нийт 435 га газар өмчлөнө.  Батламж гардсан иргэд 2016 оны 3 сарын 1-ээс өргөдлөө бичээд, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт очсноор дараагийн шатны арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Тус суманд 2015 оны 4-р улирлын байдлаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт  20 хүрэхгүй хувь буюу 16100 иргэн газар өмчлөхөөс 3550 нь газартай болжээ. Иймд Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв, аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдааны нэгдүгээр тогтоолын 3,6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 328 мянган га талбайтай  Сэргэлэнд шинэ суурьшлын бүс байгуулахаар уг ажлыг санаачлан зохиож байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ