Турк Саудын Араб болон Иранд уриаллаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-05 09:47:58

АНКАРА. /Anadolu/. Лалын шиит урсгалын алдартай номлогчийг цаазаар авсны улмаас үүссэн зөрчилдөөн газар авч байгаа энэ үед дипломат харилцааны түгшүүртэй байдлаа намжаахыг Турк Саудын Араб болон Иранд уриаллаа.

Ойрхи Дорнодод үүсээд байгаа хурцадмал байдалд улам нэрмээс болох энэ түгшүүртэй байдлаас хоёр улс нэн даруй хэрэгтэй гэж Туркийн Ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмус Засгийн газрынхаа хуралдааны дараа мэдэгдэв.

“Туркийн найрсаг түнш, лалын ертөнцөд чухал ач холбогдолтой улсуудын хувиар Саудын Араб болон Иран нэгэн зорилготой байх ёстой. Хэрвээ тус хоёр улс нэг нэгдээ дайсагнавал хоёр улсад ч гэлтгүй бүс нутагт хор хөнөөлтэй” гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ