Роналду дасгалжуулагч болохоос татгалзжээ

Дэлхийд | Спорт
jargal@montsame.mn
2016-01-04 15:10:33

МОСКВА. /RIA Novosti/. Испанийн “Реал Мадрид” болон Португалын шигшээ багийн довтлогч Криштиану Роналду тоглогчийн карьераа дуусгасныхаа дараа хөл бөмбөгийг ертөнцөд үлдэх бодолгүй байгаагаа мэдэгджээ. Энэ тухай  Goal.com цахим хуудсанд мэдээлсэн байна.

“Хөл бөмбөгийг орхисныхоо дараа өөр амьдрал эхлүүлнэ. Хөл бөмбөггүйгээр эхлээд хүнд байх болов уу гэж бодож байна. Гэхдээ хэрэв та нар дасгалжуулагч болохыг хүсч байна уу гэж асуувал би үгүй гэж хариулна. Дасгалжуулагч ч, клубын менежер ч, клубын ерөнхийлөгч ч болохгүй. Хөл бөмбөгөөс явсныхаа дараа би яг л хаан шиг амьдрахыг хүсч байна” гэж Роналду хэлжээ.

Роналду “Реал” багийг 40 настайдаа орхихыг хүсч байгаа тухай түүний төлөөлөгч Жорже Мендеш 12 дугаар сарын 28-нд ярьсан байна.

Өдгөө 30 настай Роналдугийн “Реал”-тай хийсэн гэрээ 2018 оны зургадугаар сард дуусах аж. “Реал Мадрид” багт тэрбээр 2009 оны зун «Манчестер Юнайтед» багаас иржээ. Солионы гэрээ 94 сая евро болсон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ