Шинэ оны өмнө төрийн дээд одон медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 22:34:31

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар зарлигаар Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Боловсрол, Эрүүл мэнд, Спорт, Соёл урлаг, Улс төр, Эдийн засаг, Хөдөө аж ахуй, Зам тээвэр, Үйлдвэр үйлчилгээ, Бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараахь хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор

Пэрэнлэйн Тогтохбаатар - Жаргалант сумын Цамбагарав багийн ахмад настан

Жамсрангийн Бугалжаа - Жаргалант сумын Рашаант багийн ахмад настан

Алтан гадас одонгоор

 

Лувсаннямын Юнгэрэндорж - Жаргалант сумын Баатархайрхан багийн ахмад настан

Сумхүүгийн Чойжилжав - Жаргалант сумын Алагтолгой багийн ахмад настан

Хөдөлмөрийн хүндэт медалиар

Дүүрэнгийн Цэвээн - Дөргөн сумын ахмад настан

Сүхийн Дашгарав - Жаргалант сумын ахмад настан

Батаагийн Тогтох - Жаргалант сумын Бугат багийн иргэн

Шударга журам медалиар

 

Чулуунсүрэнгийн Өлзийсүрэн - Алтай сумын Тахилт багийн иргэн нарт Ховд аймгийн  ИТХ, засаг дарга  шагнал ыг нь гардуулсан юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ