“Times Square” талбайг 6000 орчим цагдаа хамгаална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-31 12:29:29

НЬЮ-ЙОРК. /Nbcnews/. Террорист хандлагын жил гэж тодорхойлогдсон 2015 он дуусах дөхөж байгаатай холбогдуулан АНУ-ын Нью-Йорк хотын “Times Square” талбайг цагдаагийн 6000 орчим ажилтан хамгаалах бөгөөд тэдний хэдэн зуу нь буу, хэт ягаан туяагаар илрүүлэгч, тэсрэх бөмбөг үнэртэгч нохойтой байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Он солигдох шөнө “Times Square” талбайд цуглах нэг сая гаруй хүнийг хамгаалах төлөвлөгөө, тухайлбал, олон шаттай шалган нэвтрүүлэх цэгүүд бий болгох, терроризмтой тэмцэх тусгай хүчний 500 ажилтныг байрлуулах тухай Нью-Йорк хотын Цагдаагийн газар болон Холбооны тагнан мөрдөх товчоо хоёр сарын өмнө мэдэгдсэн билээ.

Нью-Йорк хотод болох шинэ оныг угтах арга хэмжээ дэлхий дээрх хамгийн аюулгүй арга хэмжээ болно гэдэгт би итгэлтэй байна гэж тус хотын Цагдаагийн газрын терроризмтой тэмцэх ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Жеймс Уотерс мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ