“Монголчууд” сонсдог ном сурагчдын хүртээл болов

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-31 10:25:40
oyuka_hu@yahoo.com

Түүхийн шинжлэх ухааны доктор, түүх судлаач, багш Д.Өлзийбаярын ““Монголчууд” цахим түүх”  аудио хуурцаг Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын Номын санд заларлаа.

Үүнийг АЗДТГ, Боловсрол, Соёлын газар санаачилж хүүхэд, залуусыг эх түүхээ мэдэж түүгээрээ бахархаж оюуны мэдлэгээ тэлж явахыг хүсч ийнхүү өгчээ. ““Монголчууд” цахим түүх” аудио хуурцагт Монголын түүхийг товч тоймлон хүүрнэсэн байна. Мөн Монгол Улсын 300 гаруй жилийн түүхийн чухал үйл явдлыг тусгажээ. Дээрх номыг Үндэсний эрх чөлөөний өдрийг тохиолдуулж сургуулиудад өгсөн байна. Үүнээс гадна сургуулиуд түүхийн сэдэвтэй номоор үзэсгэлэн гаргаж сурагчдадаа таницлуулсан ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ