“Хүлэг” хүнсний зах татварын баримт өгнө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-29 01:03:09
oyuka_hu@yahoo.com

Ирэх  сарын нэгнээс хэрэгжиж эхлэх НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын агуулга хуулийн хэрэгжилтийн талаар НӨАТУС-ийн Төслийн нэгжийн мэргэжилтүүнд мэдээлэл өглөө.

НӨАТ төлөгч нь төлсөн татварынхаа 20, иргэд худалдан авалтынхаа 2 хувийг буцааж авахын тулд юуны өмнө худалдааны байгууллагууд баримт өгдөг байх ёстой. Гэтэл зах болон жижиг дэлгүүрүүд баримт өгдөггүй.  Үүнийг хэрхэн зохицуулж байгааг НӨАТУС-ийн Төслийн нэгжийн  бизнес хамтын ажиллагааны албаны захирал Г.Ариунбат тайлбарлалаа. Орхон аймгийн иргэд “Хүлэг” болон “Бичил” хүнсний захуудаар их үйлчлүүлдэг. Тэгвэл дээрх зах ирэх сарын нэгнээс худалдан авалтын баримт өгнө гэдгийг хэллээ. Иргэд эл баримтаа цуглуулж төлсөн мөнгөнийхөө 2 хувийг жилд нэг удаа буцаан авна. Мөн цуглуулсан баримтаараа сар бүр 1.8,  жилд 22 тэрбум төгрөгийн сантай сугалаанд оролцох боломжтой юм. Иймд иргэд, аж ахуйн нэгж худалдан авалт тутамдаа НӨАТ-ын баримтаа цуглуулах хэрэгтэй гэдгийг санууллаа. Харин татварын баримтаа идэвхжүүлэхийн тулд карт авч түүнийгээ ebarimt.mn сайтанд бүртгүүлэх шаардлагатай юм. 

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ