Сургуулийн өргөтгөл, эмнэлэгийн байрыг ирэх ондоо багтааж гүйцээхэд анхаар гэв

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-27 23:47:53
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ИТХ-ын 27 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж цаашид анхаарах зарим асуудлыг ярилцав. Аймгийн Засаг даргын 2013-2015 оны үйл ажиллагааны  төлөвлөгөө 85.6 хувийн биелэлттэй байна.

  Дээрх хугацаанд улсын болон орон нутгийн төсвөөс 117.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн энэ оны 11 дүгээр сарын байдлаар аж үйлдвэрийн салбарт 1.1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулсан байна. Гурван жилийн хугацаанд Орхон аймагт 24 барилга 1210 айлын орон сууц ашиглалтад оржээ. Энэ онд 603 айлын 9 орон сууц барих ёстойгоос 517 айлын 11 барилга  нь ашиглалтад орсон байна. Мөн найман цэцэрлэгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар засварлаж үйл ажиллагааг нь жигдрүүлжээ. Харин цаашид 18 дугаар сургуулийн өргөтгөл, Номын сан, Урлагийн танхим, Цайны газартай болгох, 14 дүгээр сургуулийн дутуу барьсан өргөтгөлийг үргэлжүүлэх, Жаргалант сумын эмнэлэгийн байрыг шинээр барих, Усан бассей бүхий 2500 хүний суудалтай Спорт цогцолборыг барихад анхаарах хэрэгтэй гэж төлөөлөгчид Засаг дарга С.Дангаасүрэнд үүрэг өглөө. Мөн  Бөхийн өргөө, Цэнгэлдэх хүрээлэнгийн хөнгөн атлетикийн тартан зам тавих ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа тул үүнд анхаарч ажилла гэв.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ