Д.Ариунсан нарын 6 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-26 13:09:52

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж зургаан хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргын, Д.Анриунсаг Татварын ерөнхий газрын даргын, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын, Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, А.Ариунболдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.

Энэ эрхмүүд ирэх 2016 оны сонгуульд нэр дэвших гэж буй учир өөрийн хүсэлтээр ийнхүү төрийн албанаас татгалзжээ.    


 

Холбоотой мэдээ