Улаан бурхан өвчнөөр өдөрт 10-15 хүүхэд бүртгэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 08:30:05

Баян-Өлгий аймагт улаан бурхан өвчний гаралт нэмэгдэж байгаагаас аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт ор хүрэлцэхгүй байна.

Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч А.Мажетхан, халдвартын тасгийн эмч А.Рая нар мэдээлэхдээ, Улаан бурхан өвчин тавдугаар сараас тархаж эхэлсэн. Улаанбаатараас нутагтаа ирсэн оюутнуудаас халдварласан гэсэн таамаг бий. Агаараар буюу амьсгалын замаар тархдаг, хүйтний эрч чангарах тусам идэвхждэг энэ өвчний халдвар авсан хүүхдүүд өдөр тутам арав, арван таваар манайд ирдэг боллоо. Халдварт өвчнийг эмчлэх тасагт 14 ор байдаг. Бусад тасгаас зай гаргаж, өнөөдөртөө хорин хоёр хүүхдийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд ихэнхийг нь гэрээр нь эмчлэх арга хэмжээ авч байна. Хот, хөдөөний эмч нартай хэлэлцэн тохиролцож, өвчтөнүүдийг тухайн оршин суудаг газар дээр нь тусгаарлан эмчлүүлж байна. Урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаагүй, голцуу хөдөөнөөс ирээд аймгийн төвд суралцдаг хүүхдүүд энэ өвчнөөр өвдөж байна гэж ярилаа.

Мөн уг өвчнөөс сэргийлэх, өвдсөн тохиолдолд эмчлэн сувилах талаар зөвлөгөө өгч байнга өгч байгаа ажээ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ