БХЯ аймгийн удирдлагуудтай 2016 онд ажиллах гэрээ байгуулав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-21 12:58:03

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Аймаг, Нийслэлийн удирдлагуудтай 2016 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Өнгөрсөн баасан          гарагт энэ ажиллагаа тус яаманд боллоо. 

Жил бүрийн эцэст Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлагуудтай ирэх онд хэрхэн хамтран ажиллахаа ярилцаж өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэдэг уламжлалтай. Энэ уламжллаын дагуу Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон аймаг, нийслэлийн удирдлагуудад хандан орон нутагтаа батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн орчныг сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүссэн байна. Мөн орон нутаг дахь Цэргийн штаб, Зэвсэгт хүчний ангиудыг дэмжин ажиллаж, залуусыг эх оронч хүмүүжилтэй болоход идэвх зүтгэл гаргаж байгаа амйгийн удирдлагуудад талархал илэрхийлжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ