Гал түймрийн улмаас 2 тэрбум 430 сая төгрөгийн хохирол учиржээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-21 12:21:37
oyuka_hu@yahoo.com

Энэ онд Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 15 хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалжээ.

 Нийт 212 удаагийн гал түймэр, гамшиг ослын дуудлагад очиж ажилласан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд гал түймрийн аюулаас болж нэг тэрбум орчим,  энэ онд 2 тэрбум 430 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ. Тус газарт ирсэн 212 удаагийн дуудлагын 193-ыг нь гэр хорооллын нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн дуудлага байна. Гал түймрийн улмаас айл өрх, аж ахуйн нэгжид хамгийн багадаа 15-200 сая төгрөгийн хохирол учирдаг байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ