Зарим багт гэмт хэргийн тоо 30 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-18 00:29:13
oyuka_hu@yahoo.com

Аймгийн Цагдаагийн газар, АИТХ,  Багийн ажлын албаны байгуулсан гурвалсан гэрээний үндсэн дээр Орхон аймагт зургаан багт гэмт хэргийн гаралт 5-30 хувиар буурчээ.

2015 онд тус аймагт 523 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар өссөн байна. Мөн Уурхайчин, Булаг, Дэнж, Говил багт үйлчилгээний газар олон байдаг тул гэмт хэрэг их гардаг ажээ. Иймд эдгээр багуудад анхаарч ажилласан байна. Тухайлбал, Зэст багт 30, Дэнж багт 8, Булаг багт гэмт хэргийн тоо 11 хувиар буурсан аж. Энэ нь багийн ажлын алба олон нийтийн цагдаа нартайгаа хамтарч сайн ажилласаны үр дүн гэнэ.

2014 онд Орхон аймагт хулгайн гэмт хэрэг өссөн үзүүлэлтэй байсан тул 2015 онд үүнийг бууруулах зорилгоор гэрээндээ тусган ажиллажээ. Гэрээний биелэлтийг гурван тал дүгнэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ