Орхон аймагт 1-17 бүлгийн 16 мянга 445 өрх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-18 00:28:27
oyuka_hu@yahoo.com

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Орхон аймагт 16 мянга 445 өрхийн хүүхэд “Хүний хөгжил сан”-аас олгодог мөнгийг авна.

Өмнө нь 23 мянга 321 өрхийн 30 мянга орчим хүүхэд уг мөнгийг авдаг байсан бол шинэ журмаар 6876 өрхийн хүүхэд хамрагдахгүй болжээ. Энэ нь “Өрхийн амьжиргааны түвшин” тогтоох 2013 оны 11, 12 дугаар сард авсан судалгааны дүнд ийнхүү хасагдсан байна.

Орхон аймагт “Өрхийн амьжиргааны түвшин тогтоох” судалгааны 1р бүлэгт 591, 2 дугаар бүлэгт 687, 3 дугаар бүлэгт 582, 4 дүгээр бүлэгт 686, 5 дугаар бүлэгт 661,  6 дугаар бүлэгт 598 өрх багтжээ. Эдгээрээс эхний хоёр бүлэгт хүнсний эрхийн бичиг олгогддог байна.

Мөн 1-4 дүгээр бүлэгт багтсан өрхийн иргэд протез, ортопед, тусгай хэрэгсэл, хорихоос суллагдсан иргэнд олгох тусламжид хамрагддаг ажээ. Үүнээс гадна 1-6 дугаар бүлгийн өрх өмгөөллийн болон улсын тэмдэгтийн хураамж зэрэг халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой юм. Харин 7-15 дугаар бүлгийн 9303 өрх Импотекийн зээлд хамрагдах боломжтой ажээ. Хэрэв танай өрх 18-20 дугаар бүлэгт багтаж “Хүүхдийн мөнгө”-өөс хасагдсан бол харьяа, дүүргийнхээ Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хандаж судалгаанд хамрагдсан мэдээллээ шүүлгэж болно гэж НХҮХ-ийн дарга Г.Батбаатар хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ