Золбин нохой устгах хөрөнгө дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 19:14:58

Дорнод аймгийн Чойбалсан хотын хэмжээнд анхаарал татсан асуудлын нэг нь золбин нохой юм. Золбин нохойн асуудлыг иргэдийн зүгээс өдөр бүр тавьдаг ч одоогоор нохой устгалын төсөв хөрөнгө дууссан байна.

Харин ирэх оны төсөв батлагдсан тохиолдолд энэ ажил үргэлжлэх гэнэ. Анчин хөлслөхөөс эхлээд бууны сум авах, үхсэн нохойн сэгийг устгах гээд ажлын зардал их гардаг байна.

Он гараад цагаан сарын өмнө нохой устгалын ажлыг явуулахаар төлөвлөж, тэжээвэр нохойг пайзжуулах, уяатай байлгахыг иргэдэд анхааруулж байна.

Энэ оны байдлаар аймгийн хэмжээнд золбин нохой устгах ажлыг 2 удаа явуулж, 2100 гаруй нохой устгасан дүн гарчээ. Энэ ажилд нийтдээ 7 сая төгрөг зарцуулсан байна.

 

Б.Туяа

Холбоотой мэдээ