Завханы Солонготын даваа хүртэл засмал замаар зорчино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 12:26:11

Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай автозамын барилгын ажил дуусч нээлтээ хийлээ. 

Нээлтийн ажиллагаа Архангай аймгийн Тариат суманд болж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, М.Санжмятав  болон Архангай, Завхан аймгийн иргэд оролцлоо. 2015 онд тавьсан 1000 гаруй км замын гол хэсэг болох Халзанбүргэдэй-Солонготын давааны хатуу хучилттай автозамын нээлт өнөөдөр болж байна. Улаанбаатар хотоос 700 орчим км алслагдсан энэ замыг долоо орчим цагт туулах боломж бүрдлээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Дашрамд дуулгахад энэхүү зам ашиглалтад орсноор Завхан, Увс аймгийн зорчигч, жолооч нар аятай тухтай зорчих, цаг хугацаа хэмнэх гээд олон талын ашиг тустай юм. Дашрамд дуулгахад Солонготын даваанаас Завханы Их-уул сум хүртэлх 90 км авто зам мөн хутуу хучилттай болоод удаагүй байна.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ