Төрийн албан хаагчдын 50 хувь нь хуулийн мэдлэггүй муу байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 00:38:24

Нээлттэй нийгэм форумын санхүүгийн дэмжлэгээр Завханы Өрнөх хөгжил ТББ-аас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Завханы Улиастай, Алдархаан, Яруу, Идэр сумдад мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, иргэдийг мэдээлэлжүүлж ойлголтыг нэмэгдүүлэх, ИНБ, иргэдийн бүлгээс хөндлөнгийн хяналт тавих, арга зүйг орон нутагт нутагшуулж байгаа ажээ.

Түүнчлэн төсөл хэрэгжих жилийн хугацаанд энэ хуулийн ойлголт, хэрэгжилт, одоогийн нөхцөл байдлыг иргэдийн оролцоотой үнэлэхэд төрийн албан хаагчдын дийлэнх буюу 60 хувь нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт “ХАНГАЛТТАЙ” САЙН” гэж дүгнэсэн байна. Харин иргэдийн 74 хувь нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт сул, төрийн албан хаагчид мэдээллийг ил тод болгох сонирхолгүй байдаг гэж дүгнэсэн байна.

Мөн төрийн албан хаагчдын 47,5 хувь нь энэ хуулийн талаарх мэдлэгтэй гэсэн бол,  52,5 хувь нь хуулийн талаар мэдэхгүй гэж хариулсан байна. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч ТББ, аймгийн ЗДТГ-ын хуулийн хэлтэстэй хамтран төсөл хэрэгжүүлж буй дөрвөн сумын 200 гаруй төрийн албан хаагч, иргэдэд хуулийн сургалт хийжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ