“Найрал дууны наадам”-ын шилдгүүд тодорлоо

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 00:29:16

Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын Газар, аймгийн тэргүүний 12 дугаар цэцэрлэгийн захиргаа  хамтарч сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын “Найрал дууны наадам”-ыг гурав дахь удаагаа зохион явуулж байна. Уг найрал дууны наадмын эцсийн шалгаруулалт болох “Гала тоглолт” Залуучууд театрт болов.

Тус наадамд оролцогч багачууд эцэг эхчүүдээ болон танхим дүүрэн үзэгчдийг авьяас билгээрээ баясгаж хайр бахдалыг төрүүлж байлаа. Тоглолтод тус аймгийн 24 цэцэрлэгийн 730 хүүхдээс  эхний хоёр шатанд шалгарсан найрал дууны таван хамтлаг, урилгаар найрал дууны дөрвөн хамтлаг  буюу нийт 270 хүүхэд оролцож шилдгээ тодруулжээ. Найрал дууны шилдэг цэцэрлэгээр н.Энх-Амгалан удирдаач багштай 12 дугаар цэцэрлэг нэгдүгээр , н.Үүрийнтуяа удирдаач багштай Дөрөвдүгээр цэцэрлэг, хоёрдугаар байранд, н.Байгальмаа удирдаач багштай 22 дугаар цэцэрлэг гуравдугаар байрт шалгарч н.Лхагвасүрэн удирдаач багштай 15 дугаар цэцэрлэг тусгай байр эзлэж н.Мөнхтуяа удирдаач багштай тавдугаар цэцэрлэг өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.

Мөн үеэр тэмцээнийг ивээн тэтгэсэн байгууллагууд оролцсон бүх багачуудад гарын бэлэг гардуулав. Наадмын дэд байр эзtлсэн Дөрөвдүгээр цэцэрлэгийн хамт олон дараагийн “Найрал дууны наадам”-ыг аймгийн БСГ-тай хамтарч явуулах эрх авлаа.

       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ