“Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөр"-ийг үргэлжлүүлэн дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2015-12-11 14:08:46

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газрын гүйцэтгэх захирал Аким Стейнертэй БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг уулзлаа.

Уулзалтын хүрээнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн зүгээс “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаагаа Аким Стейнер захирал илэрхийлжээ. Мөн яриа хэлэлцээрийн үр дүнд хоёр талын хамтын ажиллагаа болон “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөр”-ийн цар хүрээг нь өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон байна. Тухайлбал одоо хэрэгжиж байгаа ногоон худалдан авалт, ногоон барилга, ногоон шалгуур үзүүлэлт дээр нэмээд Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллаж “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх төлөвлөгөөний түвшинд санал тусган хэрэгжүүлэхээр тогтлоо

Холбоотой мэдээ