УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан орон нутагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 23:06:29

Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тойрогтоо ажиллаж Ханхаас бусад бүх сумдын иргэд сонгогчидтойгоо уулзаж төрийн түшээ болсон цагаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, УИХ-аас баталж буй хууль дүрэм, 2016 төсвийн тухай танилцуулж иргэд сонгогчдынхоо сонирхсон асуултанд хариулт өгчээ.

Орон нутгийн иргэд “Ирэх онд арьс ширний урамшуулал авахгүй, мал махны үнэ ханш унасан, хүүхдийн мөнгө хасагдаж байгаад бухимдаж буйгаа хэлж байсан төдийгүй үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа. Хэрвээ үнэхээр өөрчлөлт оруулахыг хүсвэл заалт бүрээр нь ард түмнээсээ санал асуулга авах шаардлагатай, Ерөнхийлөгчийг ч ард түмэн сонгодог хэвээр байх хэрэгтэй” зэрэг саналуудыг хэлж байлаа.

Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн болсноосоо хойш иргэд сонгогчидтойгоо жилд хоёроос доошгүй ирж уулздаг, өөрийн УИХ-ын гишүүний цалингаараа сан байгуулан 400 орчим оюутнуудад тэтгэлэг олгож байгаад  иргэд талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ