Монгол Улсын Ерөнхий сайд Архангай аймагт хоёр өдөр ажиллана

Орон нутагт | Архангай
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-10 16:50:42

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Архангай аймгийн алслагдсан Цахир сум болон Цэцэрлэг хотод ажиллаж, Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөн нээх, нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм.

Түүнтэй хамт УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Сангийн сайд Б.Болор, Зам тээврийн сайд М.Зоригт, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Я.Санжмятав, Б.Гарамгайбаатар, Д.Тэрбишдагва, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, гүйцэтгэгч компанийн төлөөлөл Хун Жун Рак болон холбогдох албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн 12 сурвалжлагч ажиллана.

Л.Булган

 

Холбоотой мэдээ