Нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд хүрэлцэхгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд “Эх замын эхлэл хоршоо” 6 чиглэлд 44 микроавтобус үйлчилгээнд явуулах гэрээг Засаг даргын тамгын газартай жилийн өмнө хийсэн бол өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 25 автобус явж байгаа ч иргэдэд хүрэлцэхгүй хүйтний улиралд чирэгдэл учруулсаар байна.
Өнөөдрийн байдлаар Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гарч гэрээний хэрэгжилтийг дүгнэж байгаа бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микроавтобус зарим нь оноор хасагдсан гэмтэлтэй зэрэг шалтгааны улмаас цаашид нэмэгдэх боломжгүй гэнэ.
Б.Гантуяа