Хатгал тосгоны Захирагчийн сонгууль ирэх сарын 5-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-09-13 14:33:51
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгууль 4 жил тутам болдог бөгөөд энэ жил 7 дахь удаагаа 10-р сарын 5-нд болно.
Захирагчийн сонгуулийг зохион байгуулах  Нутаг дэвсгэрийн хороо 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөрийг даргаар нь томилсон байна. Сонгуульд нэр дэвшигчдийг маргааш бүртгэж дуусах бөгөөд энэ сарын 16-аас сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Захирагчийг сонгох сонгуульд Хатгал тосгоны 2200 сонгогч саналаа өгөх ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ