Татварын зөвлөхүүдийн глобал платформ байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-12 17:49:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбооноос “Олон Улсын татварын чуулган”-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.

Тус чуулганыг “АОТСА 2018 MONGOLIA” сэдвийн дор зохион байгуулж буй бөгөөд  энэ сарын 11-15-ныг хүртэл үргэлжлэх юм.

“Олон Улсын татварын бодлого хашаа чиглэж байгаа талаарх сургалтаа чуулганыг эхлүүлсэн бөгөөд татварын салбарынхан болон татварын мэргэшсэн зөвлөхүүд, багш нар оролцжээ.
Харин өнөөдөр Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбоо, Баруун Африкийн татварын институтүүдийн холбоо, Европын татварын зөвлөхүүдийн холбоо нэгдэн “Татварын зөвлөхүүдийн глобал платформ”-ыг байгуулж буйгаа тунхаглан баримт бичиг үзэглэв.

2003 оноос хойш хэлэлцэж байгаа энэ асуудал эцэслэгдэж, Монгол Улсад болж буй хурлын үеэр тунхаглахаар болсон учир “Улаанбаатарын тунхаг бичиг” хэмээн нэрлэжээ.


Түүнчлэн маргааш “Татварын глобалчлал Монголд” уриан дор “Татварын суурийг гажуудуулж, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөрийн хүрээнд Шинэчлэгдэж буй татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм, түүний хэрэгжилтэд тулгарч буй практик асуудлууд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж.  Тус хэлэлцүүлэгт АОТСА-ны зөвлөхүүд, гишүүн улс орны төлөөлөгчид, татварын мэргэжилтнүүд оролцох юм.
 

Холбоотой мэдээ