Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлогыг танилцуулав
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Женев хотноо энэ сарын 8-нд болсон НҮБ-ын Хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн комиссын 28 дугаар чуулганы өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухаан, технологи, инновацын паркийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав.
17 өдөр