Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг харцага Т.Баасанхүүд гардуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2017 оны барилдаанд түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, "Увс нуур" дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүүд өнөөдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг, цом гардуулах тухай зарлигийн хамт дурсгаж амжилт хүслээ.
2820 өдөр