Орхоны хөндийгөөр аялагч, амрагчдын хөдөлгөөн их байна
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Баяр наадмын амралтын өдрүүдээр иргэд байгалийн сайхнаар аялаж, хөдөө орон нутаг хөл хөдөлгөөн их байна. 7 дугаар сарын 10-14 өдрүүдэд Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын түр нэвтрэх цэгээр нийт 3170 гаруй тээврийн хэрэгсэл, 16000 гаруй зорчигч нэвтэрч, 8.470.000 төгрөгийн хураамж төлжээ.
1453 өдөр