ОРХОН: Инженер болох сонирхолтой сурагчдад Эрдэнэт үйлдвэрийг танилцуулав
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Боловсролын газартай хамтран хэрэгжүүлж буй "Миний мэргэжил-Миний ажил” төслийн хүрээнд Эрдэнэт цогцолбор дээд сургуультай хамтран инженер мэргэжил сонгосон 15 суралцагчийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ашигт малтмалын баяжуулалтын технологи, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, Засвар механикын заводын цех зэрэг ажлын байрны нөхцөлтэй танилцуулсан байна.
175 өдөр