Сирийн асуудлаарх уулзалт Астанад болно
АСТАНА. /TASS/. Энэ сарын 28-29-нд Казахстаны нийслэл Астана хотод болох Сирийн асуудлаарх олон улсын 11 дэх удаагийн уулзалтын гол сэдэв нь Сирийн Идлиб мужийн байдал болон Үндсэн хуулийн комисс байгуулах асуудал байх болно. Үүнээс гадна, Сирийн Засгийн газар болон зэвсэгт сөрөг хүчин хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, терроризмтой тэр дундаа “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх болон Сирийн дүрвэгсдийг нутаг буцаах асуудлыг хэлэлцэнэ.
2416 өдөр