Үер усны аюулаас сэрэмжлүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хүйтэн бороо үргэлжлэн орох тул, ноосолсон мал осгох эрсдэл үүсэж болзошгүйг сэрэмжлүүлж байна. Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
1514 өдөр