НҮБ-аас У.Хүрэлсүхийг "Манлайлагч төрийн түшээ"-гээр өргөмжиллөө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн чуулганд оролцож буй билээ. Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулагдаж буй тус чуулганд 189 орны төрийн болон засгийн газрын тэргүүн, сайд, парламентын гишүүд, НҮБ-ын дээд түвшний удирдлага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучуудын байгууллагын 7000 гаруй төлөөлөгч оролцож байна.
2972 өдөр