"Төвийн бүсийн түншлэл-2019" нээлтээ хийлээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Төвийн бүсийн
түншлэл-2019" үзэсгэлэн худалдаа Залуучууд театрт өнөөдөр нээлтээ
хийлээ. Үзэсгэлэн
худалдааны зорилго нь аж
ахуйн нэгж байгууллага, бүлэг хоршоод, өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг
хэрэглэгчдэд сурталчлах, худалдан авалт үйлчилгээний түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх,
үйлдвэрлэгч үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа
холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэхэд оршдог аж.
1676 өдөр