Их цогчин дуганын нээлт боллоо
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв /БШТ/ Эрдэнэмандал хийдийн шинэ дуганын ажил бүрэн дуусч, ашиглалтанд орлоо. Шинэ дуганын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, МБШТ Гандантэгчинлэн хийдийн төлөөлөл лам хуврагууд, аймаг орон нутгийн удирдлагууд, сүсэгтэн олон оролцлоо. Аймагтаа шинэ дуганыг бүтээх ажлыг амжилттай эхлүүлж, үр дүнд хүрч чадсан хийдийн хамт олонд аймгийн засаг даргатусгайлан баяр хүргэж, цаашид үргэлж дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
2546 өдөр