Баяннуурын отрын бүс нутагт 17,0 мянган мал өвөлжинө
Ховд/МОНЦАМЭ/Аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд хуралдлаа. Тус хуралд ХХААЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга М.Дондогдорж, мэргэжилтэн Б.Намхайноров, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга Г.Бат-Өлзий, Дарви сумын Засаг даргын орлогч Б.Энхболд болон орон тооны бус зөвлөлийн гишүүд оролцсон юм.
1999 өдөр