Булган аймагт болсон мастеруудын наадамд багийн дүнгээр Баянзүрх дүүрэг тэргүүллээ
Булган /МОНЦАМЭ/ Монголын мастеруудын IV наадам Булган аймагт болж өндөрлөлөө. Нийтдээ 700 шахам тамирчид өрсөлдсөн байна. Кросс гүйлтийн тэмцээнд 60 дээш насны эмэгтэйчүүдээс 2 км-ийн зайд цагдаагийн ерөнхий газрын Н.Эрдэнэчимэг, эрэгтэйчүүдийн 3 км-ийн зайд нийслэлийн Баян зүрх дүүргийн Ш.Батсүх, 50-иас дээш насны эмэгтэйчүүдийн 3 км-ийн зайд дээш Хэнтий аймгийн Ч.Хэрлэнчимэг, мөн насны эрэгтэйчүүдийн 4 км-ийн зайд Баянзүрх дүүргийн Г.Загдаа, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 3 км-ийн зайд Булган аймгийн Ч.Алтанцацралт, мөн насны эрэгтэйчүүдийн 5 км-ийн зайд “Хилчин” спорт хорооны З.Цэрэндагва түрүүллээ.
2081 өдөр