Оросын шигшээ багийг хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    
	МОСКВА. /Коммерсант/. Оросын шигшээ багийн эсрэг тоглох үндэснийх нь шигшээ багийг хүндхэн тоглолт хүлээж байна гэж Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Златко Далич мэдэгджээ. “ДАШТ-2018”-ын Хорват болон Оросын шигшээ багийн  ¼ шигшээ тоглолт 7 дугаар сарын 7-нд Сочи хотноо болно.
“Оросын шигшээ баг дараагийн шатанд тунаж үлдлээ. Бид хүчтэй, агуу өрсөлдөгчтэй учраа таараад байна. Болгоомж алдахгүй байхыг хичээх болно” гэж Хорватын дасгалжуулагч хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр ¼ шигшээд үлдсэнд нь үндэснийхээ шигшээ багт баяр хүргэжээ.
Өчигдрийн тоглолтод Оросын шигшээ баг Испанийн багийг 4:3-аар буулган авч, түүхэндээ анх удаа ¼ шигшээд хүч үзэхээр тунасан билээ. Энэ өдөр мөн Хорватын баг Данийн багийг 3:2-оор хожсон юм.
Э.Аянзаяа
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    