Сүхбаатар аймаг агаарын бохирдол ихтэй долоон аймгийн нэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:35:15

Утаа зөвхөн Улаанбаатарт байдаггүй гэдгийн нэгэн жишээг Сүхбаатар аймаг харуулж байна. Сүүлийн жилүүдэд тус аймагт агаарын бохирдол нэмэгдэж  агаарын бохирдол ихтэй долоон аймгийн нэг болжээ.

Агаарын бохирдлыг өглөө 08, өдөр 14 цагт, орой 20 цагт тус тус дээж авч шинжилдэг. Үүнээс үзэхэд өглөөний 08 цаг болон оройн 20 цагуудад агаарын бохирдол илүү их байдаг гэсэн дүн гарчээ. Аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хотын төвд байрладаг хувийн галлагааны зуухтай аж ахуйн нэгжүүдийг төвийн халаалтанд холбуулах шаардлага тавьсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод уг ажлын хэрэжгилт хангалтгүй байгаа юм.

 Утааг багасгахын тулд айл өрхүүдэд түлээ бага зарцуулдаг зуух болон, гэрийн дулаан баригчийг хямд үнээр иргэдэд нийлүүлж байна. Гэхдээ ингээд зогсох бус илүү их далайцтай арга хэмжээ авч, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай гэдгийг мэргэжилтэн хэллээ.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

関連ニュース