ХӨВСГӨЛ: Алаг-Эрдэнэ сумын 1000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зарим ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг Денсфорист ХХК гүйцэтгэж байна.
Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багажаар сонгомол үйлчилгээний бактерийн бэлдмэл ашиглан микробиологийн аргаар тэмцэж байна.
Тус сумын ойн сангийн зарим газруудад ойн хөнөөлт шавж эгэл бийрэн сүүлт эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр нэмэлт 1000 га талбайд 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Цахирын ам, Ужиг зэрэг газарт хийжээ.
Ойн хөнөөлт хортон шавжтай тэмцлийн ажил хийж байгаа тухайн бүс нутгийн иргэд, малчид, тариаланчид хортон шавж устгалын бодис цацаад удаагүй байх хугацаа буюу 14 хоногт ой модонд аялал зугаалгаар явахгүй байх, малаа байнгын хариуцлагатай байх, ургамал, жимс түүж идэхгүй байхыг анхааруулж байна.