“Хөвсгөлийн цуурай” үзэсгэлэнг гадаадын иргэд илүү их сонирхон үзэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-14 13:41:54

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан хоймор нутгийн уран бүтээлчдийн “Хөвсгөлийн цуурай” үзэсгэлэнг Мөрөн хотын Арт галерейд нээлээ.


Тус үзэсгэлэнд Хөвсгөлийн уугуул болон орон нутгийн 30 уран бүтээлчийн Хөвсгөл нутгийн онгон дагшин байгаль, ан амьтан, 6 дахь хошуу мал цаа зэрэг 100-гаад бүтээлийг дэлгэжээ.  


“Хөвсгөлийн цуурай” үзэсгэлэнг хоймор нутагт аялж буй гадаадын иргэд илүү их сонирхон үзэж байна.

Үзэсгэлэн энэ сарыг дуустал олны хүртээл болно. 





関連ニュース