СЭЛЭНГЭ: Хүдэр, Түшиг суманд ой хээрийн 6 түймэр асаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 17
/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн 15:00 цагийн байдлаар Баян-Өлгий
аймгийн Цэнгэл, Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Түшиг суманд
ой хээрийн 8 түймэртэй байна.
Эдгээрээс Баян-Өлгий аймгийн
Цэнгэл, Булган аймгийн Хутаг-Өндөрт гарсан ой хээрийн 2 түймрийг цурамд оруулсан
байгаа.
Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр
сумын Шоргоолжны хүдэртийн хэц, Шоргоолжийн-Өндөр, Янгаахай, Ерөө
сумын Агуйт, Түшиг сумын Хар горхи гэдэг газарт гарсан зургаан ойн түймрийг
унтраахаар ажиллаж байна.
Түймрийн голомтод Онцгой
байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 138 хүн, 12 автомашин,
1 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Дээрх түймрүүдийн дөрөв нь өнөөдөр
бүртгэгдсэн байна. Иймээс аялагч, амрагч иргэдийг ой, хээрт явахдаа ил задгай
гал түлэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.