АНУ-БНАСАУ: Яриа хэлэлцээ яг хэзээ эхлэх вэ?
ТОЙМ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тусгай элч нараа Умард Солонгос руу илгээхээр шийдвэрлэжээ. Зорилго нь хоёр Солонгосын харилцааг хэвийн болгох, Пхеньян-Вашингтоны хооронд болох яриа хэлцээг зуучлан эхлүүлэх явдал бөгөөд элч нарыг томилохын өмнөхөн АНУ болон Өмнөд Солонгосын удирдагчид утсаар ярилцсан байна.
Тусгай элч нар болох Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын газрын дарга Со Хун, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Чон Ый Ён хоёр Умард Солонгост хоёр хоног ажилласныхаа дараа АНУ-д очиж, Умардын талтай хийсэн хэлэлцээнийхээ дүнг танилцуулах бололтой.
Со Хун-ы хувьд 2000 болон 2007 онд Умард-Өмнөдийн хооронд болсон хэлэлцээг зохион байгуулахад идэвхтэй оролцож байсан хүн юм. 1990-ээд онд тэрбээр Солонгосын хойгт эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд туслах байгууллагын төлөөлөгчөөр Умард Солонгост ажиллаж байсан аж. Өмнөдийн албан тушаалтнуудын дотроос Со Хун нь Умардын одоогийн удирдагч Ким Жөн Уны эцэг, талийгаач Ким Чен Ир-тэй хамгийн олон удаа уулзаж байсан гэдэг.
Харин Чон Ый Ён-ын хувьд тэрбээр Америкийн албаны хүмүүс, тэр дундаа Д.Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Герберт Макмастер-тай ажил хэргийн нягт холбоотой байдаг ажээ.
Элч нарыг томилохын өмнөхөн буюу өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдээлэлд “Умард Солонгосын тал АНУ-тай харилцаагаа хэвийн болгох зорилгоор хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж дурдсан байлаа. Пёнчаны өвлийн Олимпын хаалтын ёслолд оролцсон генерал Ким Ён Чол тэргүүтэй БНАСАУ-ын төлөөлөгчид Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй уулзсаны дараа ийм мэдээлэл цацагдсан юм. Уулзалтын явцад “хоёр Солонгосын харилцаа нь БНАСАУ-АНУ-ын харилцаатай нэгэн зэрэг хэвийн болж хөгжих ёстой” гэж үзэж байгаагаа Умардын төлөөлөгчид илэрхийлсэн байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ “тодорхой нөхцөл болзлын үндсэн дээр хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байна” гэсэн бол Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс хэлэхдээ “Пхеньянтай хийх аливаа хэлэлцээ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход чиглэх ёстой, ингээгүй нөхцөлд Умардын эсрэг хориг үргэлжлэх болно” гэв.
Үүний хариуд Умард Солонгосын мэдээллийн КСNA агентлаг мэдэгдэл гаргаж “хэрвээ Вашингтон ямар нэгэн урьдчилсан нөхцөл болзол тавихгүй бол БНАСАУ яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэжээ. “Хоёр тал хэлэлцээ хийж байсан өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд ямарваа урьдчилсан болзол тавьж байсан тохиолдол үгүй билээ” гэж уг мэдэгдэлд сануулсан байна. Үүний сацуу, хэлэлцээ хийхэд бэлэн байгаа хэдий ч яриа хэлэлцээ хийхийг гуйж гувшихгүй, АНУ-ын мэдэгдэж байгаа тэр цэрэг дайны хувилбараас бэргэн зайлсхийхгүй гэсэн утгатай нэлээд шазруун мэдэгдлийг Умардын тал хийжээ.
Үүнтэй холбогдуулан дурдахад, Пёнчаны өвлийн Олимпын наадмын үеэр АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид хоорондоо хэлхээ холбоо тогтоож, яриа хэлэлцээ хийх газар орон, цаг хугацааг товлох байх гэж хэвлэлүүдэд бичиж байсан боловч ийм зүйл болоогүй билээ.
Хожим нь нийтэд ил болсноор, Өмнөд Солонгосын эрх баригчид АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс, болон БНАСАУ-ын удирдагчийн охин дүү Ким Ё Жон нарын уулзалтыг олимпын наадмын эхний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Гэвч талууд хүсээгүй учир яриа хэлэлцээ болоогүй аж.
Олимпын нээлтэд оролцсон М.Пэнс VIP суудлын эхний эгнээнд, харин Ким Ё Жон болон Умард Солонгосын парламентын дарга Ким Ён Нам нар яг ард нь шүргэх шахам ойрхон сууж байсан хэдий ч хоёр орны төлөөлөгчид хоорондоо хүний урманд ганц ч үг солилцоогүй аж. М.Пэнс Умардын төлөөлөгчдөөс улайм цайм зайгаа барин зугтаагүй боловч тэднийг огтхон ч анзаараагүй мэт дүр эсгэж байснаас гадна хоёр Солонгосын тамирчид нэгэн тугийн дор цэнгэлдэхэд орж ирэх үед босч баяр хүргэлгүй огт хэнэггүй суусаар байв.

Түүнээс гадна Олимпын хаалтад оролцохоор Пёнчанд ирсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп Умард Солонгосын төлөөлөгчидтэй ганц ч үг солилцоогүй гэнэ.
Олимпын хаалтын үеэр өөр нэгэн дуулиан үүссэн юм. Хаалтын ёслолд оролцсон Умардын төлөөлөгчдийн тэргүүн, өмнө нь тагнуулын газрын дарга байсан Ким Ён Чол-ыг Өмнөдийн шумбагч онгоцыг живүүлж, тэнгисийн цэргийн 46 албан хаагчийн аминд хүрсэн гэж буруутгадаг амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон консерватив үзэлт парламентын гишүүд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ.

Эдгээрээс гадна хоёр талын хооронд хэлэлцээ хийж эхлэхэд саад болж мэдэхээр өөр нэгэн үйл явдал болсныг дурдъя. Юу гэвэл, Умард Солонгосын асуудлаар мэргэшсэн Америкийн хамгийн туршлагатай дипломатчдын нэг болох Жозеф Юн хэлэлцээ хийх асуудал хөндөгдөж буй энэ чухал үед өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн нь тун хачирхалтай давхцал юм. Ноён Юн АНУ-ын Төрийн Департаментын Умард Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр 2016 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд яриа хэлэлцээ хийж, хэл амаа ололцохыг чухалчилдаг хүн ажээ.

Тэтгэвэртээ гарахаар яарч буй Юны энэ алхам нь Умардын асуудлаарх Трампын бодлогод ахиц дэвшил гарна гэсэн найдлагыг бүдгэрүүлэх нь ойлгомжтой. Тэр тусмаа Умард Солонгосын тал хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа энэ үед.
Умард Солонгостой нухацтай хэлэлцээ хийхэд төдийгүй наад захын өнгөц маягийн харилцаа тогтооход ч гэсэн гүнзгий мэргэшсэн дипломатч хүн хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой, гэтэл Трампын засаг захиргаа Өмнөд Солонгост суух элчин сайдаа одоог хүртэл томилж чадаагүй байгаа гэнэ.
Албан ёсны хэлэлцээний өмнөх албан бус нууц уулзалтууд
Хэдийгээр АНУ, БНАСАУ-ын удирдагчид бие биендээ цөмийн цохилт өгнө хэмээн харилцан сүрдүүлж байсан боловч Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх нь зүйтэй гэж үздэг хүмүүс АНУ-д хангалттай олон байдаг аж. Тодруулан дурдваас, хоёр талын төлөөлөгчдийн албан ёсны бус нууц уулзалтууд 2016 оны 10 дугаар сараас хойш 10 гаруй удаа болсон гэх мэдээ бий. Хоёр тал 2016 оны 10 дугаар сард Малайзын Куала-Лумпурт анхны албан ёсны бус уулзалтаа хийсэн нь нийтэд ил болсон бол үүнээс сар орчмын дараа Женевт дахин уулзжээ. Энэ мэтчилэнгээр Москва, Осло, Швейцарийн Церматт хотуудад уулзалтууд болсон байна.
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилготой зургаан талт хэлэлцээнд АНУ-ыг төлөөлөн оролцож байсан тусгай төлөөлөгч Жозеф Дитрани-гийн ярьснаар бол, иймэрхүү уулзалтууд хагас жил тутамд нууцаар болдог аж. Бүх уулзалтын талаар нэг бүрчлэн өгүүлэх нь цаг гарзадсан хэрэг болох учраас олны анхаарлыг илүүтэй татсан заримаас нь дурдъя.
Тухайлбал, 2017 оны 5 дугаар сарын 9-нд Норвегийн Осло хотод албан бус уулзалт болж, Умард Солонгосын талыг ГХЯ-ны Хойд Америкийн газрын дэд дарга Чве Сон Хи, Америкийн талыг Сюзанна ди Мажио /New America стратегийн судалгааны төвийн дарга/ нар төлөөлжээ. Уулзалтын үеэр Умард Солонгост баривчлагдсан Америкийн иргэдийг суллах, /тэдний дотор оюутан Отто Уомбиер/, Умардын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээг сэргээх зэрэг асуудлыг хэлэлцсэн бололтой. Ажигласнаа хэлэхэд, нууц уулзалтуудад Америкийн талаас голдуу эрдэмтэн судлаачид зэрэг шийдвэр гаргах түвшний бус хүмүүс оролцож байгаа бол Умард Солонгосын тал дунд тушаалын албаны хүмүүсээ илгээж байгаа анзаарагдана.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон Хятадад айлчлах үеэрээ “Умард Солонгостой маш хязгаарлагдмал хүрээнд холбоо тогтоосон” гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.
Мөн оны 10 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер “Нью-Йорк таймс” сонинд ярилцлага өгөх үеэрээ “улам хурцдаж буй түгшүүртэй байдлыг намжаахын тулд элчийн хувиар Умард Солонгос руу явахад бэлэн” гэдгээ илэрхийлж байв. Тэрбээр 90-ээд оны дундуур Ерөнхийлөгч асан Б.Клинтоны тусгай элчийн хувиар Пхеньянд очихдоо “цөмийн анхны хямрал”-аас гаргахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Түүнээс гадна, Д.Трамп, Ким Жөн Ун нар харилцан бие биеэ цөмийн зэвсгээр ид сүрдүүлж байх үед буюу 2017 оны 10 дугаар сарын 31-нд тусгай төлөөлөгч Жозе Юн НҮБ-д суугаа Умард Солонгосын дипломатчидтай “Нью-Йоркийн суваг”-ийг ашиглан уулзсан гэх мэдээлэл бий.
Мөн оны 11 дүгээр сард Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон мэдэгдэхдээ “хэлэлцээ хийх боломж бий болох үед ашиглахаар бэлтгэсэн 2-3 холбооны тусгай суваг АНУ-д бий” хэмээн ам алдаж байсан юм. Гэх мэтчилэн хоёр талын албан ёсны бус уулзалтуудын талаарх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр олонтоо цацагдаж байлаа.
Эцэст нь дүгнэхэд, Солонгосын хойгт үүссэн түгшүүртэй байдлын голомт нь Умард-Өмнөдийн харилцаанаас үүдэлтэй гэхээсээ илүүтэй АНУ-БНАСАУ-ын хоорондын харилцаанаас эхтэй гэдэг нь улам бүр тодорхой болсоор.
Ийм учраас Өмнөд Солонгосын эрх баригчид “хоёр Солонгосын хооронд эхэлсэн яриа хэлэлцээ нь эцсийн дүндээ БНАСАУ-АНУ-ын хооронд шууд яриа хэлэлцээ хийх нөхцлийг бүрдүүлэх ёстой” гэж үзэж байгаа нь илт байна.
Б.Адъяахүү