Яруу найрагч, зохиолч Х.Нямхишигт өргөө цагаан гэр бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-20 06:31:33
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/  Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн  санаачилсан “Болор цом” яруу найргийн 35 дахь удаагийн наадамд Орхон аймгийн зохиолч Х.Нямхишиг амжилттай оролцож, дэд байранд орсон.  Түүнийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон Орхон аймгийн зохиолч, яруу найрагчид  хүлээн авч хүндэтгэл үзүүлж өргөө цагаан гэр олголоо. 

Мөн уран бүтээийн нэг номыг нь хэвлүүлж өгөхөөр болж эрхийн бичиг гардууллаа.
Х.Нямхишиг дөрвөн ном хэвлүүлсэн бөгөөд энэ онд “Алхах бүрт элс нурна” шилдэг эсээний түүврээ хэвлүүлсэн ажээ. 
Энэ удаагийн “Болор цом” яруу найргийн наадам Чадраабалын Лодойдамбын 100 насны ойг тохиолдуулан Говь-Алтай аймагт болсон юм. Харин 10 жилийн өмнө  Орхон аймагт зохион байгуулагдаж байсан  түүхтэй.
Б.Оюун-Эрдэнэ
 
関連ニュース