Бангкок хотноо Монгол дээлийг тай торгоор урласнаа танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Таиландын нийслэл Бангкок хотноо өчигдөр болсон "Celebration of Silk: Thai Silk Road to the World 2017" загварын шоунд тай торгоор бүтээсэн монгол дээлээр Монголын шилдэг дизайнеруудын нэг, "Monalun" брэндийн үүсгэн байгуулагч Б.Номунгэрэл оролцжээ.
Тус арга хэмжээ нь тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор Таиландын Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Бангкокт суугаа Элчин сайд нарын гэргий нарын холбооны оролцоотой 2011 оноос хойш болж байгаа юм. Энэ удаагийн шоунд дэлхийн 30 гаруй орны загвар зохион бүтээгчид өөр өөрийнхөө орны онцлогийг тусгасан хувцасыг Тай торгоор урлаж оролцсон.
Загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг 21 орны Элчин сайдуудын гэргий нар өмсч танилцуулжээ.

Б.Туул