Меркель IV ба хэврэгхэн ялалтад хүргэсэн хүчин зүйлүүд
ТОЙМ
Германы парламент болох Бундестагийг сонгох 19 дэх удаагийн сонгуулийн дүн гарч, Ангела Меркель тус улсын засгийн газрын тэргүүн буюу Канцлерын албан тушаалд дөрөвдэх удаагаа томилогдон ажиллах нь тодорхой боллоо.
Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн улс төрд гэнэтийн өөрчлөлтүүд гарч, АНУ-д Д.Трамп Ерөнхийлөгч болж, Их Британи улс Европын Холбооноос гарч, Францын Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлт Марин Ле Пен, Голландын парламентын сонгуульд Эрх чөлөөний намын тэргүүн Герт Вилдерс нар олон тооны санал авч дэлхийн дахиныг шуугиулсан билээ. Ийм учраас Европын Холбоо төдийгүй дэлхий даяараа Германы парламентын сонгуулийн явцыг маш анхааралтай ажиглан харж байлаа. Европ дахиныг нөмөрсөн цагаачлалын хямралын улмаас нэр хүнд нь унаж, шүүмжлэлийн бай болж байсан А.Меркель дөрөв дэх удаагаа канцлер болж чадах эсэх нь нэн сонирхолтой байв.
Герман улсын түүхэнд Отто фон Бисмарк, Конрад Аденауэр, Хельмут Коль гэсэн гурван хүн Канцлерын албан тушаалыг тус бүр дөрвөн удаа хашиж байсан бол энэ удаад тэдэн дээр А.Меркель нэмэгдэж байна. ХБНГУ-ын Үндсэн хуульд зааснаар бол, сонгогчид нь дэмжиж л байвал Холбооны Канцлерын албан тушаалыг нэг хүн хэдэн ч удаа хашиж болдог байна. Ийм байдлаар нэг хүн засгийн эрхийг удаан хугацаагаар уйдтал нь барьж буй явдлыг германчууд “ардчилсан зарчим хумигдаж байна” гэж үздэггүй нь сонирхолтой.
Ер нь бол, Францаас бусад Европын Холбооны гишүүн орнуудад Германыхтай ижил хууль үйлчилдэг. Хэдий тийм боловч дэлхийн II дайнаас хойших хугацаанд Итали улс 20 орчим ерөнхий сайд, их британичууд 15 ерөнхий сайдын нүүр үзжээ. Харин Францын хуулиар нэг хүн Ерөнхий сайдаар 8-аас дээш жил ажиллахыг хориглодог байна.
Меркелийн энэ удаагийн ялалтыг Германы хэвлэлүүд “айдастай хэврэг ялалт” гэж дүгнэж байна. Учир нь, Меркелийн тэргүүлсэн Христосын ардчилсан холбоо ба Христосын нийгмийн холбоо эвсэл буюу ХАС/ХНХ нь сүүлийн 60 гаруй жилийн түүхэнд хамгийн цөөн санал буюу сонгогчдын 33 хувийн саналыг авснаар тун барьцгүй эмзэгхэн ялалт байгууллаа. 2013 онд тус эвсэл сонгогчдын 41,5 хувийн санал авч байсан юм. Харин 68 жилийн өмнө буюу 1949 онд тус эвсэл сонгогчдын 31 хувийн саналыг авч байсан нь түүхэн дэх хамгийн доогуур үзүүлэлт болой.
Урьдчилан тооцоолж байгаагаар, Меркелийн тэргүүлсэн эвсэл шинэ парламентад 220 суудал авахаар байгаа юм. Гэхдээ энэ нь шинэ засгийн газрыг дангаараа эмхлэн байгуулахад хангалттай олонхын суудал биш учраас эвсэл байгуулахаас аргагүйд хүрнэ. Гэтэл 2013 оны сонгуульд ХАС-той эвсэл болон оролцож байсан Мартин Шульцын тэргүүлсэн Германы Социалист-демократ нам сонгогчдын 21 хувийн санал авснаар парламентад 137 суудалтай болж байгаа бөгөөд үүнийгээ “маш том ялагдал” гэж үзээд сөрөг хүчний байр сууринаас ажиллахаа мэдэгдсэн байна. Тэгэхээр одоо ХАС/ХНХ эвслийн хувьд Ногоон нам /61 суудал/ болон Чөлөөт ардчилсан намтай /69 суудал/ хамтран эвслийн засгийн газар байгуулахаас өөр замгүй.
Нэлээд өндөр буюу 76,2 хувийн ирцтэй болсон энэ удаагийн сонгуулийн хамгийн том дуулиан бол, байгуулагдаад дөнгөж дөрөвхөн жил болж буй “Германы төлөөх өөр сонголт” /Alternative für Deutschland/ гэдэг өвөрмөц нэртэй нам 5 хувийн босгыг даваад 13 хувийн санал авснаар Бундестагт 94 суудалтай болох төлөвтэй байна. Лалын шашинтнуудын эсрэг, цагаачдын эсрэг үзэл баримтлалаа ил тод тунхагладаг энэ нам өмнөх сонгуульд авсан саналынхаа тоог энэ удаад гурав дахин өсгөж чадсан нь бусад том намуудын удирдагчдыг нэлээд “сандаргажээ”. Социал-демократ намын дарга М.Шульц хэлэхдээ “энэ өдөр бол Германы улс төр дэх гунигт өдөр” гэсэн бол А.Меркель “оновчтой бодлого явуулснаар тэдний сонгогчдыг өөртөө урвуулан татах болно” гэж мэдэгдлээ. Хэдийгээр “Германы төлөөх өөр сонголт” намд сайдын суудал ногдохгүй боловч парламентын байнгын хороодод төлөөллөө оруулж, хороодын даргын албанд томилуулах магадлал бий.
Ялалтанд хүргэсэн гурван гол хүчин зүйл
А.Меркелийн удирдсан нам эвсэл дөрвөн удаа дараалан парламентын сонгуульд ялсан нь юуны өмнө тэрбээр улс орноо олон жилийн туршид маш амжилттай удирдаж байгаатай холбоотой. Түүний явуулж буй гадаад бодлогыг германчуудын ихэнх нь дэмжиж байгаа бөгөөд олон улсын тавцанд ХБНГУ-ын нэр хүнд байнга өндөр байж, Европын Холбоонд тэргүүлэгч байр сууриа хадгалсан хэвээр байна.

Хоёрдугаарт, хоёр жилийн өмнө цагаачдыг бөөнөөр нь /нэг сая хүн/ Германд оруулахыг зөвшөөрсөн нь Меркелийн нэр хүндийг нэлээд унагасан боловч тэрбээр асар их тэвчээр гаргаж, цагаачлалыг хориглохыг шаардсан популист шаардлагуудыг хүлээж аваагүй юм. Үүний сацуу, бодлогынхоо алдааг тун эвлэгхэн байдлаар засч залруулж иржээ. Тухайлбал, лалын шашинт эмэгтэйчүүдийн өмсдөг паранжаг хориглох шийдвэр гаргахдаа “Германд хүмүүс хоорондоо харилцахдаа нүүрээ ил гаргадаг ёстой” гэж тайлбарлаж байв.
Ойрхи Дорнодоос ирж буй цагаачдын талаар Меркелийн баримталж буй бодлогоос үүдэн Меркель болон Германы олон нийтийн хооронд яггүй хурц зөрчил үүссэн билээ. Харин Германы “төмөр хатагтай” хатуу ширүүн шүүмжлэлийн хариуд “Бид үүнийг шийдэж чадна” гэж хэлсэн нь бараг л трэнд үг болж хувирчээ. Улмаар 2016 оны эхээр цагаачдын асуудлаар Турк, Европын Холбоо хоёр тохиролцоонд хүрч чадсанаар Германыг нөмөрсөн цагаачдын урсгал эмх цэгцэнд орсон байна. Ингээд хэсэг цаг хугацаа өнгөрсний дараа Меркелийн нэр хүнд эргээд өслөө. Тэгээд ч гарам дээр морио сольдоггүй гэдгийг сайн мэддэг чамбай зантай германчууд түүнийг дахин сонгосон хоёрдахь учир шалтгаан нь энэ болой. Гэхдээ өмнөх сонгуульд авсан 41,5 хувийн санал 33 хувь болж буурахад цагаачдын талаарх Меркелийн байр суурь нөлөөлсөн нь гарцаагүй.
Меркель ялалт байгуулахад нөлөөлсөн гуравдахь гол хүчин зүйл бол Герман улсын эдийн засаг, улстөрийн тогтвортой байдал юм. Ганцхан жишээ дурдахад, Меркелийн үед Герман улс 2009 оны дэлхий дахиныг хамарсан их хямралаас хамгийн түрүүнд гарч байлаа. Европын Холбооны дотор хүн амынхаа тоогоор тэргүүлдэг ХБНГУ бол тус холбооны ДНБ-ий 20 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг нэг ёсондоо эдийн засгийн мотор нь юм. Германчууд хямралаас маш хурдан гарч чадсан нь аж үйлдвэрийн хүчин чадлаа хадгалж үлдсэнтэй нь холбоотой. Тус улсын аж үйлдвэрийн салбар одоо ДНБ-ий 23 хувийг бүрдүүлж байгаа бол АНУ-д энэ үзүүлэлт 12 хувь, Их Британид 10 хувь байх жишээтэй. Өндөр хөгжилтэй бусад орнууд аутсорсингийн үйлчилгээг сонгож, хямд ажиллах хүчин бүхий ядуу орнууд руу үйлдвэрүүдээ шилжүүлж байхад германчууд энэ талаар сонсохыг ч хүсдэггүй ажээ.
Эдгээр гурван гол хүчин зүйл нь өрсөлдөгчидтэй нь харьцуулахад Меркелийн хувьд давуу тал болсон байна.
Хуримтлагдсан асуудлууд
Дөрөвдэх удаагаа сонгогдсон Меркелийн хувьд шийдэх ёстой дотоодын асуудлууд цөөнгүй хуримтлагджээ. Цагаачлалын асуудал бол тэдгээрийн ердөө нэг хэсэг нь юм. Түүний санааг хамгийн ихээр зовоох асуудал бол, Германы баячууд болон ядуусын хоорондын орлогын ялгаа түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэн явдал. Түүнчлэн бүс нутгуудын хооронд хөгжлийн ялгаа байсаар байгаа. Шинжээчдийн тооцоолсноор, Германыг нэгтгэхийн тулд 2 их наяд евро зарцуулаад байгаа боловч тус улсын зүүн нутаг нь баян чинээлэг баруун мужуудаас татаас авдаг нь хэвээр байгаа аж.
Гадаад бодлогын тал дээр, Оросын талаарх Меркелийн байр суурь чангарах уу, зөөлрөх үү гэдэг нь тун адармаатай асуудал юм. Хэрвээ тэрбээр Оросын эсрэг хоригийг зөөлрүүлнэ гэсэн бол сонгуулийн кампанит ажлын үеэр “оноо алдах” байлаа, учир нь өрсөлдөгч Социал-демократ намынхан зөөлрүүлэхийн төлөө байсан юм. Меркель хэдхэн хоногийн өмнө хэлэхдээ, Донбассын бүс нутаг Украины мэдэлд дахин орсон тохиолдолд хоригийг цуцална гэж байсан юм. Гэхдээ ийм нөхцөл байдал бүрэлдэх хүртэл мөн ч их хол зай бий.
А.Меркелийн хувьд, ирэх дөрвөн жилийн хугацаанд Д.Трампын шаргуу тавьж буй шаардлагын дагуу ДНБ-нд эзлэх батлан хамгаалахын зардлаа 2 хувьд хүргэхээс аргагүйд хүрнэ. Гэтэл германчуудын ихэнх нь цэргийн зардлыг бууруулах эсвэл ДНБ-ний 1,2 хувьд хэвээр байлгахыг хүсч байгаа юм. Энэ тал дээр Меркель сонгогчдын дэмжлэгийг алдахаар харагдаж байна. Түүнээс гадна, германчуудын 31 хувь нь Оростой харилцаагаа сайжруулахын төлөө байгаа бол 35 хувь нь Д.Трампаас зайгаа барьсан нь дээр гэж үзэж байгаа юм. Гэтэл Орос улс Крымыг эзэлсэн хэвээр, Донбассын мөргөлдөөн дахин дэгдэх магадлалтай байгаа учраас хоригийг зөөлрүүлэх үү, чангалах уу гэдэг тал дээр А.Меркель тун хэцүүхэн сонголтын өмнө ирээд байна.
Түүнээс гадна, “Умардын урсгал-2” хэмээх хий дамжуулах хоолойг салаалан барихыг Төв Европын орнууд хүчтэй эсэргүүцэж байгаа бол Меркель хоолой барихыг шийдвэртэй дэмжиж байх жишээтэй. Энэ мэтчилэн олон зөрчилтэй асуудлууд дөрөвдэх удаагийн бүрэн эрхийнх нь хугацаанд Меркелийн өмнө тулгарна.
Хувь хүний хүчин зүйл
А.Меркель ээлжит удаагаа ялалт байгуулахад нөлөөлсөн өөр нэгэн хүчин зүйлийг дурдах нь зүйтэй. Тэрбээр ямар нэгэн хатуу үзэл сурталд баригддаггүй бөгөөд Германы олон нийтийн тавьж буй шаардлага, санаа бодлыг маш соргогоор мэдэрдэг хүн юм. Үүгээрээ Европын орнуудын бусад удирдагчдаас илт ялгардаг гэж хэлж болно. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд А.Меркелийн Тамгын газар нийтдээ 6 сая евро зарцуулан, 200 гаруй удаа иргэдтэй уулзалт хийж, тэдний ахуй амьдралыг нь судалсан байна.
Меркель дипломатчийн авьяас чадвараа нээн харуулж, мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах талаар оновчтой шийдвэр гаргаж байсан билээ. Тэрбээр Орос, Украины төрийн тэргүүн нарыг хооронд нь уулзуулж, Донбассын мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар хэлэлцээ хийсний дүнд 2015 оны 2 дугаар сарын 12-нд Минскийн хэлэлцээрийг байгуулж чадсан юм.
Ангела Меркель бол илүү дутуу олон үг ярих дургүй, зөвхөн тоо баримтад тулгуурлаж шийдвэр гаргадаг маш прагматик удирдагч болой. Тэрбээр маш тайван, өөртөө итгэлтэй, зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцдэгийн зэрэгцээ маш даруухан нэгэн.
Үүний сацуу тэрбээр хааяа маш зоримог шийдвэрүүд гаргана. Тухайлбал, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахыг дэмждэг А.Меркель 2011 онд Японы Фүкүшима АЦС-д осол гарсны дараа Германы бүх АЦС-уудыг хаах шийдвэр гаргасан нь 2022 он гэхэд хэрэгжиж дуусах аж.
Энэ мэт хувийн шинж чанар хийгээд бусад хүчин зүйлүүд нь түүнийг Германы анхны эмэгтэй канцлер болгосон төдийгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг гэж үнэлэхэд хүргэсэн юм. Мөн ХБНГУ-ын Холбооны Канцлераар дөрөвдэх удаагаа сонгогдох замыг нээж өгчээ.
Б.Адъяахүү