ӨВӨРХАНГАЙ: П.Март багш “Хүмүүн бичиг” сониныг байнгын хэрэглээ болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар
сарын 15 /МОНЦАМЭ/. Арвайхээр
сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн монгол хэл, уран зохиол, үндэсний
бичгийн багш П.Март өөрийн хичээл ордог анги бүрдээ Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг
захиалуулж, гарын авлага болгон суралцаж байна.
Энэ оны дөрөвдүгээр улиралд 8в, 10а, 11в ангиуд 61 сонин захиалан уншиж байгаа юм. “Хүүхдүүд сонин захиалснаар унших чадвар сайжрахаас гадна эвхмэл бичиг, таталган бичиг зэргийг судалж, дадлагаждаг. Эвхмэл бичгийн тайлбар нь дараагийн дугаарт гарчихдаг болохоор үгийн алдаагаа олж хараад бичих ур чадвараа нэмэгдүүлж байна” хэмээн тэрбээр ярилаа.
Түүний
шавь нараас М.Болорчимэг 8 дугаар ангийн төрөлжсөн олимпиадад аймагтаа тэргүүн
байр эзэлж байсан бол “Үндэсний өв соёлоо тээгч, түгээгч”, “Өв соёлоо эрхэмлэе”,
“Миний монгол бичиг” зэрэг уралдаанд шавь нар нь тогтмол эхний гурван байрт
шалгарч байна.
П.Март
багш боловсролын байгуулагад 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үндэсний
бичгийн хичээлийг заахдаа илүү дуртай, хүүхдүүд ч хүсэл сонирхолтой ханддаг гэж
байсан юм.
Түүний
төгсгөсөн анги бүр “Хүмүүн бичиг” сониныг захиалж байсан ба тус сонины “Хүмүүн
бичигтэн хамт олон” буланд 2019 онд нийтлэгдэж байв.
Ulaanbaatar