ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжэнд томуугийн өвчлөл дэгдэлтийн түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-13 22:35:47

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл дэгдэлтийн түвшинд байгаа талаар ЭМГ-аас мэдээллээ.

 

Амбулаториор 8008 хүн үзүүлснээс томуугийн шалтгаантай 1503 хүн байгаа нь өмнөх долоо хоногийн өвчлөлөөс 9,8 хувиар буурсан байна.

 

Амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт 69 хүн, түргэн тусламжийн дуудлагын 75 тохиолдол тус тус бүртгэгдсэн ба өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарчээ.

 

Томуугийн өвчлөлийн 72,3 хувь нь 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.

 

Энэ оны 12 дугаар сарын 9-ний өдөр амбулаторийн үзлэгт томуугийн эзлэх хувь 12 хувь байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 251 хүнээс 96 нь томуугийн шалтгаантай байгаа юм.

 

Хүүхдийн тасгуудад 97 хүүхэд хэвтэж байгаагаас томуугийн шалтгаантай 67 хүүхэд байна. 

関連ニュース