Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-11-24 06:42:01

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. -2025 оны 11 дүгээр сарын 24-30-нд болох үйл явдлын тойм-


Улаанбаатарт:

11 дүгээр сарын 24-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

11 дүгээр сарын 25-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

11 дүгээр сарын 26-нд: Монгол Улс тунхагласны өдөр тохиож байна.

11 дүгээр сарын 26-нд: МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом 43" наадам Улаанбаатар хотноо болно.

11 дүгээр сарын 26-нд: Монгол, Солонгос B2B бизнес уулзалт, Монгол, Солонгосын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлт болно.


11 дүгээр сарын 27, 28-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 28-нд: “Монголын зөгийн бал-2025” форум болно.

11 дүгээр сарын 29-нд: ОХУ-ын эзэн хааны балетын театр 30 хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсад анх удаа “Цөмөөхэй” /Шелкунчик/ балетыг The Corporate Hotel and Convention Centre-т тоглоно. 


-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна. 

-Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийн агуулга, найруулга, төсвийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын 603 тоотод битүүмжлэлтэй хүлээн авна.


-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 

-Оны шилдэг “Энтрепренер-2025” ААН-үүдийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна. 


Орон нутагт:

11 дүгээр сарын 24-нд: Завхан аймгийн  Улиастай суманд "Монгол бахархал" уриан дор, Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд "Шим" үндэсний хоолны эвент, "Залуучуудын соёлын эвент", Улиастай сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын наадам болно.

-Өвөрхангай аймагт "Өвлийн идэш" үзэсгэлэн худалдаа 12 дугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.


Хилийн чанадад:

11 дүгээр сарын 28-нд: АНЭУ-ын Абу Даби хотод эхлэх “Их дуулга” тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин оролцоно. 

11 дүгээр сарын 28-нд: Саха хотод Монгол Якут хэл хуурын хамтарсан тоглолт болно.


-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.




関連ニュース