ДОРНОД: 110 тонн зэсээр бүтээсэн хөшөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын төвийн баруун талд далайн түвшнээс дээш 800 м өндөрт өргөгдсөн Хамар даваан дээрх Ялалт хөшөө алсаар сүрлэг бахдам харагддаг. Энэхүү 55 м өндөр хөшөөг 110 тонн зэсээр бүтээжээ.
Уг хөшөөг 1939 оны Халхын голын дайнд японы түрэмгийлэгчдийг бут цохисон Зөвлөлт-Монголын цэргийн ялалтад зориулж, 1984 онд Халхын голын дайны ялалтын 45 жилийн ойгоор бүтээжээ. Хөшөөний ерөнхий загвар нь ган болд илд бөгөөд Халх гол руу харсан хэсэгт Зөвлөлт-Монголын дайчин армийн нисэх хүчин, танк, их буу, морин цэргийн бүх анги нэгтгэлүүдийн давшиж буй байдлыг харуулан дүрсэлсэн байдаг. Харин эсрэг талд нь 6 м орчим өндөр тавцан дээр зогсоо байдалтай алд цэнхэр хадаг, хатан сүйхийн хамт дэлгэн барьсан монгол бүсгүйг дүрсэлжээ.
Ялалтын хөшөөний төслийг уран барималч Ц.Амгалан,
А.Н.Бурганов, архитекторч Д.Чойжилжав, Л.В.Мисожников нарын бүрэлдэхүүнтэй хоёр
орны хамтарсан уран бүтээлчид зохиосон түүхтэй.
Ulaanbaatar