БАЯНХОНГОР: Хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-04 13:36:21

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Багш нарын ажил хаялт албан ёсоор зогсож, хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэллээ.


Энэ сарын 3-ны өдрийн байдлаар Баянхонгор аймгийн боловсролын байгууллагуудын 71.7 хувь нь ажил хаялтад нэгдээд байсан юм. Тодруулбал, аймгийн төвийн Ерөнхий боловсролын найман сургуулийн 693 багш, ажилтан, сургуулийн өмнөх боловсролын 15 байгууллагын 433 ажилтан, сумдын Ерөнхий боловсролын 16 сургуулийн 691, сургуулийн өмнөх боловсролын дөрвөн байгууллагын 69 хүн тус ажил хаялтад нэгдээд байв.


Ийнхүү 43 байгууллагын 1886 багш, ажилтан нэгдээд байсан ажил хаялт албан ёсоор зогслоо.


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 6683 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 19969 суралцагч суралцаж байна.

関連ニュース